Имартын тав дахь салбар 2024 оны арван хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа үйлчлэхэд бэлэн боллоо.
Олон улсын терминалын стандартад нийцсэн Монголын хамгийн анхны зорчигч, тээврийн төвд Имарт Монголд анх удаа ЦОО ШИНЭ, БҮГДИЙГ БАГТААСАН ‘‘SSM’’ буюу ‘‘Super Supermarket’’ форматыг нэвтрүүллээ.
‘‘SSM’’ формат бүхий Имарт Драгон салбар нь өнөөгийн хурдацтай амьдралын хэв маяг, их хотын хөл хөдөлгөөн ихтэй бүсэд зориулагдсан бөгөөд өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангах бүгдийг багтаасан супер супермаркет юм.
Имарт ‘‘Шинэ Улаанбаатар Баруун Терминал’’-д нээгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчид төдийгүй хот хооронд зорчиж буй орон нутгийн үйлчлүүлэгчдэдээ илүү ойртож нэг цэгээс бүх төрлийн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг тав тухтай орчинд, хямд үнээр авах боломжийг бий болгож байна.
Сонирхуулахад, ‘‘Шинэ Улаанбаатар Баруун Терминал’’ нь нийт 600 автомашины ухаалаг систем бүхий зогсоол, СХД-ийн хамгийн том кино театр ‘‘Prime Cineplex’’, ‘‘Говь Хангай’’ тавилгын их дэлгүүр, ‘‘Burger King’’ сүлжээ түргэн хоолны газар, Tous Les Jours, Internom номын дэлгүүр, Монос эмийн сан, Голомт банк, Vivi great brand бэлэн хувцасны сүлжээ дэлгүүр зэрэг бүх төрлийн худалдаа, үйлчилгээг нэг дор цогцлоожээ.
Имартын шинэ салбарын нээлтийн үйл ажиллагаа уламжлалт ёсоор хямдрал, урамшууллаар дүүрэн байх бөгөөд худалдан авалт хийгээд Имартын эко тор, Имартын эвхэгддэг цүнхний эзэн болох боломжтой ажээ.
Түүнчлэн, Имартын гишүүн болж амжаагүй хэрэглэгчид Emart Mongolia app-г гар утсандаа суулгаснаар худалдан авалт бүрээсээ оноо цуглуулж, бараа бүтээгдэхүүний хямдрал, урамшууллын талаарх мэдээллийг хормын дотор авахаас гадна худалдан авсан бүтээгдэхүүнээ орон нутаг хүргүүлэн авч болохнээ.
Мөн хэрэглэгч та StorePay апп ашиглан хүссэн бүтээгдэхүүнээ хүүгүй, шимтгэлгүй одоо аваад дараа төлөөрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.