Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаантай.
УИХ-аар хэлэлцэн баталсан Монгол Улсын 2025 оны төсөв болон хамт өргөн мэдүүүлсэн холбогдох хуулиудад Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд тодотгол оруулах шаардлага тулгарсан юм. Иймд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлээд байна.
Ойрын хугацаанд Засгийн газар 2025 оны төсвийг дахин өргөн мэдүүлж, УИХ энэ сарын 10-ны дотор эцэслэн батлах хуулийн шаардлага үүсэж буй юм. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийг хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 1-9-ний хооронд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд оролцож буй бөгөөд Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.