Өнөөдөр /2024.12.04/ нийслэл хот орчмоор шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24...-26 градус, бусад хэсгээр -19…-21 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -16...-21 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -16…-21 градус, Увс нуурын хотгор болон Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.
12-р сарын 05-09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
05-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.