СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-03

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, ХЭҮК-той хамтарч ажиллана

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 сарын өмнө

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Хүний эрхийн Үндэсний Комисс дээр ажиллалаа. Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын хуулийн зөвлөх Б.Аз, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн багийн Ахлах менежер Г.Бүүвэйхүү, Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар оролцлоо.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны ажлын төлөвлөгөөний дагуу Засгийн газрын харьяа Захиргааны байгууллагуудын хүнд суртлыг арилгах, иргэдэд чирэгдэл учруулдаг дүрэм журмуудыг цэгцлэх, хүний эрхийн зөрчил үүсгэдэг зөрчлүүдийг арилгахаар төлөвлөн ажиллаж байна.

Хүний эрхийн Үндэсний Комисст энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавилаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид:

-Хэм хэмжээний актыг цэгцлэх, анхаарах цаг нь болсон. Захиргааны байгууллагууд өөрсдийн хэм хэмжээнээс давсан дүрэм журам баталдаг болсон нь явж явж хүний эрх дээр ирдэг. Хуулийн зарчим бол системээр нь асуудлыг шийдэх юм. Хүний эрхийн Үндэсний Комисс дээр ирсэн иргэдийн гомдлыг шилжүүлэх, шийдэх асуудал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисстой улирал бүр санал, мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулан хамтарч ажиллахаар боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.