СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-03

Хөгжлийн бэрхшээлтэй есөн хосын хуримын ёслолын арга хэмжээ боллоо

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 хоногийн өмнө

Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн Газраас дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй есөн гэр бүлийн хуримын ёслолыг өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд зохион байгууллаа.

Тэдний хуримын арга хэмжээг Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн Газар, Гэрлэх ёслолын ордон хамтран үнэ төлбөргүй зохион байгуулж буй юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Хуримаа хийж буй хосуудын баярын сэтгэгдлийг хуваалцлаа.

Н.Тэнүүн:

-Анх нөхөртэйгөө гоё танилцсан. Би CU-д ажиллаж байсан. Ковидын үед цалин бага байсан шүү дээ. Тиймээс ажил хайж байгаад “Газар шим” компанид ажиллахаар очсон. Нөхөртэйгөө тэнд танилцаад амарсан өдрүүддээ уулзаж эхэлсэн.  

Хуримаа хийж байгаадаа баяртай байна. Нөхөртөө баярлалаа гэж хэлье. Таван жил болоход зовлон бэрхшээл тулгарна шүү дээ. Тэр бүхэнд намайг уучлаарай гэж нөхөртөө хэлэх байна. Хорооныхоо хэсгийн ажилтан, халамж үйлчилгээний ажилтандаа баярлалаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.