УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс зарим мэдээллийг тодрууллаа.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-"Амгалан" дулааны станцад бага хэмжээний саатал гарсан. Засварлаад дуусаж байна. Айл өрхүүдийн цахилгаан дулаанд хүндрэлтэй асуудал гараагүй.
2025 оны өвлийн оргил ачааллын үед Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг төвийн нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөөд байсан. Саяхан гал гарсан шалтгаанаар энэ хугацаа 14-21 хоногоор хойшлох магадлалтай болжээ. Ослын шалтгаан нөхцөлийн тогтоохоор мэргэжлийн шинжээчид ажиллаж байгаа аж
Эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах алхмуудыг хийж эхэлсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос зарим шийдвэрүүдийг гаргаад явсан. Үүний дараа төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, олон нийтийн компани болгох ажлын бэлтгэлийг хийгээд эхэлж байна. 2025 онд эхний компанийг хөрөнгийн бирж дээр гаргаж олон нийтийн компани болгох ажил хийгдэх байх.
Нийслэл хотын агаарын бохирдлын асуудлыг хотын дарга Х.Нямбаатараас тодруулаарай. УИХ-ын шийдвэрээр Тавантолгой түлш компани ТӨХК-иас орон нутгийн өмчит компани болж нийслэлийн өмч рүү шилжсэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.