СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-03

Төсвийн байнгын хороо Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.03/ хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Харин хуулийн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн нэгдүгээр зүйлийн 32.15 дахь хэсгийг “энэ хуулийн 321.1-д заасан төсвийн төслийг Улсын Их Хурал ” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагаас төслийн нэгдүгээр зүйл  буюу 321.1 дүгээр зүйлийн 321.2, 321.3 дахь хэсгийн “нэгдсэн” гэснийг  хасах,  мөн 321.1 дүгээр зүйлийн 321.4 дэх хэсгийн “8.4, 8.5 дахь хэсэг” гэснийг “8.4, 8.5 дахь хэсэгт заасан хугацаа” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  тус тус дэмжсэнгүй.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.