СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-03

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр /2024.12.03/ УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нартай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцжээ.

УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламентад нийгмийн бүлэг бүрийн оролцоо хангагдаж, өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хүргэж байна. Үүний нэг жишээ нь нийгмийн янз бүрийн ялгаатай бүлгийн төлөөллийг хангах зорилго бүхий улс төрийн намуудын тодорхой бодлогын үр дүнд, жагсаалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-д сонгогдон ажиллаж байна.

Уулзалтын үеэр байгааг дурдаад, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах тэгш хүртээмжийг бий болгох хууль, эрх зүйн өөрчлөлтийн талаар хөндлөө.

гэж үзэж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүний эрхийг хангасан, “хүн төвтэй” хуулийн үзэл баримтлалыг бий болгох “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-ний хүрээнд нийгмийн бүлгүүдийн төлөөлөл хууль, эрх зүйн орчныг шинэчлэхэд гар бие оролцох, идэвхтэй хамтран ажиллахын чухлыг онцоллоо. Тэрбээр, УИХ-ын гишүүд, тэр дундаа  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит нөхцөл байдлыг мэддэг гишүүдийн зүгээс хэмээв. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд саадгүй оролцдог орчныг бүрдүүлэх, хүний эрхийг хангах нь УИХ-ын ирэх дөрвөн жилийн гол зорилтуудын нэг бөгөөд гишүүдийн санаачлагыг бодит үйл хэрэг болгоход онцгой анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Мөн 126 гишүүнтэй шинэ парламентад нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл ажиллаж эхэлснээр асуудлыг олон талаас хэлэлцэж, хууль, эрх зүйн орчны шинэчлэл бүрд салбарын дуу хоолой шингэж чадаж буйг УИХ-ын дарга тодотголоо.

Уулзалтын төгсгөлд, гишүүдийн санаачлагын дагуу УИХ-ын чуулганы тойм мэдээллийг долоо хоногт нэг удаа дохионы хэлмэрчтэйгээр нэвтрүүлэх, Төрийн ордныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү ээлтэй болгоход анхаарч ажиллана гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.