СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УНТЭ-ийн эдийн засагчийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 долоо хоногийн өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн эдийн засагчаар ажиллаж байсан С.Батцэнгэлд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 22.13-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан, авсан” хэмээн яллагдагчаар тооцсон юм билээ.

Бидний авсан мэдээллээр УНТЭ-ээс зарласан тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа С.Батцэнгэл нь сонгон шалгаруулалтад оролцогч “Түвшин-Энэрэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Амарзаяагаас багагүй хэмжээний хахууль өгөхийн шаардсан хэмээн буруутгагдаж буй аж.

Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 185 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын дөрвөн хэрэг багтсаны нэг нь энэ юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.