СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-12-03

🔴 ЧУУЛГАН: УИХ төсвөө яаралтай батлахгүй бол аймаг сумдын төсөв хугацаандаа батлагдаагүйгээс ИТХ нь тарах эрсдэл үүснэ гэв

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбоотой Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хуулийг баталснаар Засгийн газар төсвөө дахин өргөн мэдүүлж, ирэх оны төсвийг батлах боломж бүрдэх юм.

УИХ 2025 оны батлагдсан төсвийг хүчингүй болгож, дахин төсөв өргөн мэдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газар хоригт нийцүүлэн ирэх оны төсвийг дахин төлөвлөж, УИХ-д өргөн мэдүүлэх юм. Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Өөр гарц байхгүй гэж бодож байна. Хэрвээ УИХ төсвөө батлах явц нь хойшлогдоод оны эцэс рүү шахагдаад сарын сүүлчээр баталчихдаг. Дараа нь аймаг, сумд төсвөө батлах гэтэл он гараад явчихвал яах вэ? Нэгжийн хуулийн 36:1:2-т заачихсан байгаа шүү дээ. Аймаг, сумд хугацаандаа төсвөө баталж чадаагүй бол ИТХ нь бүрэн бүрэлдэхүүнээрээ тарна. Үүнийг хэрхэн анхаарч, ажиллаж байгаа вэ гэдгийг Төсвийн байнгын хорооны даргаас асуумаар байна.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Засаг захиргаа, нэгжийн тухай хуульд хугацаандаа төсвөө баталж чадаагүй аймгийн ИТХ тарна гэсэн заалттай. Тийм учраас бид улсын төсвийг 12 дугаар сарын 10-ны дотор хэлэлцэж батлаад аймаг, орон нутгууд төсвөө оны өмнө буюу 12 дугаар сарын 20-ны дотор батлах боломжтой гэж харж байгаа. Хугацаа шахуу байгаа учир бид, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, яаралтай горимоор хэлэлцэх шаардлагатай гэв. 


 
 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.