СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-12-03

ММСУХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Дагвадорж сонгогдлоо

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 долоо хоногийн өмнө

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо /ММСУХ/-ны VIII Их хурал “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулагдав. 

ММСУХ-ны Ерөнхийлөгчид Монгол Улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав, Монгол Улсын Тод Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх,  Монгол Улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж нар нэр дэвшин өрсөлдсөн юм. Монгол Улсын Тод Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх нэрээ татсан. 

ММСУХ-ны VIII их хурлаар нийт 485 гишүүдээс 318 хүний санал буюу 65.6 хувийн саналаар МУТМУ Д.Дагвадорж Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.