СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн тээврийн автопаркийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.

Энэхүү автопарк нь дулаан гарааштаа 110 автобус, гадна зогсоолдоо 150 автобус зогсоох хүчин чадалтай. Мөн авто угаалга, засварын төв, гадна засварын байгууламж, агуулах, уурын зуух, төрийн үйлчилгээний төв, удирдлагын нэгдсэн төвтэй юм.

Тодруулбал,

-55 автобусны дулаан гараашийн барилга - 2
-Сэлбэг аж аж ахуйн агуулах - 1
-Тос газрын тосны бүтээгдэхүүний агуулах- 1
-Иргэдэд үйлчлэх төвийн барилга - 1
-Засвар үйлчилгээний төвийн барилга - 1
-Оношилгооны төвийн барилга - 1
-Шатахуун түгээх станцын түгээгчийн байр - 1
-Хөдөлгөөнийг удирдах төвийн барилга - 1
-Угаах цех, кузов засварын барилга - 1
-Уурын зуухны барилга - 1
-Харуулын байрны барилга - 1

Тус бүтээн байгуулалтыг “Улз буянт пропертиз” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.