СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-02

🔴LIVE: Н.Ганибал: Орхон аймагт АН-ын төлөөлөгч нар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 долоо хоногийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-АН-ын бүлэг гурван асуудлаар хуралдлаа. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах "20 минутын хот" хөтөлбөрийн талаар мэдээлэл сонслоо. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсантай холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай асуудал болон төсвийг дахин өргөн барьсантай холбоотойгоор Сангийн сайдаас мэдээлэл сонслоо. Гуравдугаарт, АН, Конрад Аденауэрын сан хамтраад арваннэгдүгээр сарын 27-нд арга хэмжээ зохион байгуулсан. Энэ арга хэмжээнээс УИХ-ын тогтоолын төсөл өргөн барих нь зүйтэй гэдэг санал гарсан. 

Хотын дарга болон "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн мэдээлэл өгсөн. Хотын түгжрэлд иргэд эдийн засгийн асар их хохирол амсаж байгаагийн хажуугаар нийгмийн стресс өндөр байна гэв. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал:

-Аймаг, нийслэлийн Засаг дарга нар Ерөнхий сайдаар батламжлагдаад өнгөрсөн долоо хоногт бүрэн ажилдаа орцгоолоо. Харамсалтай нь иргэдийн хурал дээр нэг хүний зөрүүтэй байгаа нэг аймаг дээр хууль зөрчсөн, зөрчих гэсэн асуудал гарч байна. Сонгуулийн үеэр Орхон аймагтай холбоотой мэдээлэл өгч байсан. Сонгуульд нэр дэвших хуулийн хугацаандаа өргөн мэдүүлээгүйгээс болоод Орхон аймгийн МАН-ынхан нэр дэвших эрхгүй болж байсан. Гэхдээ шүүхийн шийдвэр тэдний талд гарч, сонгуулийн санал хураалтаар МАН 21 суудал, АН 20 суудал авсан. Хууль хүчний байгууллагатай хамтраад гүйцэтгэх ажиллагаа явуулсан асуудал ч харагдаж байгаа.

Ер нь сонгуулийн хугацаанд нам улс төрийн үйл ажиллагаа явуулж болно. Гэтэл түүнийг хууль зөрчсөн мэтээр харлуулж, АН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн зүгээс өргөн барьсан Хүүхэд хөгжлийн картны асуудлыг хууль зөрчсөн хэмээн үзэж, шүүхэд хандаад явж байгаа. Иргэдийн сонголтоор төлөөлөгч болсон хүмүүсийг татуулах оролдлого хийж байгаа нь тэдгээр хүмүүс гутамшигтай байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.