УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барьсан.
Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар яаралтай хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн олонх тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн тул Төсвийн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр боллоо.
Төсвийн байнгын хороо 14:30 цагаас хуралдахаар болоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавихдаа, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх” зэрэг заалтуудыг хангаагүй хэмээн үзсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.