СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-02

🔴LIVE: УИХ-ын 50 гишүүн төсөв хэлэлцэхийг дэмжив

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.

Тодруулбал, УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн УИХ-ын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Монгол Улсын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 33 зүйлийн 33.1-д Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д бичгээр хүсэлт тавьсан бол УИХ-ын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу Засгийн газраас 2024 оны 12-р сарын 02-ны өдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Төслийг УИХ-ын гишүүдэд тараасан.

Чуулгын хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураая.

Хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.