СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-12-02

Ч.Өнөрбаяр: Дөрвөн яамны ажлын тайлан л шаардлага хангасан, бусад нь хангаагүй

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 долоо хоногийн өмнө

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр:

- Сангийн яам, Спорт, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам дөрөв нь нийгэм эдийн засгийн үзүүлэлттэйгээ уялдуулж, шалгуур үзүүлэлтээ гаргаад тайлангаа ирүүлсэн байна.

Бусад яамдын хувьд Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан маягаар, хийж буй ажлын тайлангаа ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлттэй тайлангаа уялдуулж, тайлангаа ирүүлээгүй гэсэн үг. Энэ талаар албаны хүмүүсийг нь ирэх долоо хоногт дуудаж тодруулах гэж байгаа. Нэг бол ажлаа ойлгоогүй, эсвэл ерөнхий сайдын албан даалгаврыг ойлгоогүй байна уу, эсвэл бүр хийж хэрэгжүүлж амжихгүй байна уу гэдэг тайлбарыг нь сонсъё гэж байгаа юм.

Тиймээс хуваарь гаргаад албаны хүмүүсээс нь тайлбар авна.

Нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбоотойгоор гаргасан Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийг энэ ондоо багтаж, сайдын зүгээс Засгийн газарт танилцуулах юм гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.