СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-12-02

АПУ ХК сүүний үйлдвэрийн хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлэхээр $40 саяын санхүүжилтийн гэрээ байгууллаа

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 долоо хоногийн өмнө

АПУ ХК сүүний салбарт ногоон үйлдвэрлэлийг эрчимжүүлэхээр Азийн Хөгжлийн Банк (АХБ), Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк (ЕСБХБ)-тай $40 саяын санхүүжилтийн гэрээ байгууллаа.

АПУ ХК нь АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрийн шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтыг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах тогтвортой, ногоон үйлдвэрийн чиг баримжааг баримталж эрчим хүчний хэмнэлтийн шалгуурт нийцсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой шийдлээр байгуулахаар зорьж АХБ, ЕСБХБ хамтран 50:50 хувиар санхүүжүүлснээр нийт $40 саяын гэрээг АПУ ХК, АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэртэй байгуулж байна.

Энэхүү санхүүжилтийн гэрээ нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт ногоон үйлдвэрлэл, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр олон улсын томоохон хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран хийж буй анхны хамтын ажиллагаа гэдгээрээ онцлогтой юм.

Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт малчид, фермерүүдийн сүү нийлүүлэлтийг өсгөх, малчдын амьжиргааг дэмжих улмаар хүн амын эрүүл мэндэд ээлтэй сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, өргөтгөх шинэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.