“Цагийн ажил” гэх нэрийдлээр бусдын биеийг үнэлүүлэх нөхцөл бүрдүүлжээ.
Тодруулбал, хоёр жилийн хугацаан фейсбүүк, цахим орчинд нэр бүхий хуурамч хаяг ашиглан цагийн ажил гэх нэрийдлээр бусдын биеийг үнэлүүлэх нөхцөл байдал бүрдүүлсэн гэх хэргийг иргэн П үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон.
Тус хэрэгт Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай энэ оны арваннэгдүгээр сарын 22-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
Иймд ажлын санал, амар хялбар аргаар мөнгө олох боломжтой гэх мэдээлэлд итгэхгүй байж өөрийн аюулгүй байдалд анхаарахыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ф ээр дандаа ийм аргаар их мөнгө амласан зар их болж Наад хүний бие хүч хөдөлмөрийг сорьж бгаа луйварчд аа шоронд нь хий