Тавантолгой-Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төсөл хэрэгжсэнээр жилд дунджаар Монгол Улсын ДНБ 3.5 тэрбум ам.доллараар өснө.
Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэнэ. Тавантолгой-Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төсөл ашиглалтад орсноор ядуурлын түвшин хоёр дахин буурна.
Эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хадгалж, инфляцыг 5 хувьд хадгална. Төмөр замаар экспортлох ачаа 30 сая тоннд хүрнэ.
Тавантолгойн ордны нүүрсний экспорт 70 сая тоннд хүрнэ. Эрдэнэс таван толгой ХХК-ийн жилийн нэмэлт орлого 1.5 тэрбум ам.доллар болно.
Нүүрсний экспортын орлого 7.4 тэрбум ам.доллар болж 2.8 дахин нэмэгдэнэ.
Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайн олборлолт 2-3 дахин нэмэгдэнэ. Авто замаар нүүрс тээвэрлэлт хийх үнэ 3.1 дахин хямдарна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.