СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-11-30

Франц хэлнээ хэвлэгдсэн “Тунгалаг тамир” романы дээжсийг номын сангуудад гардуулжээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Монголын утга зохиолын шилдэг бүтээлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, үндэсний соёлыг сурталчлах зорилгоор тодорхой ажлуудыг хэрэгжүүлсээр байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд төрийн ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр дамжуулан үндэсний бахархал төлөвшүүлж, эв нэгдлийг бэхжүүлэх, мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох утга зохиолыг хөгжүүлэх ажлууд идэвхтэй өрнөж байна.

Энэ бодлогын хүрээнд Монголын утга зохиолын шилдэг бүтээлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, үндэсний соёлыг сурталчлах зорилгоор тодорхой ажлуудыг хэрэгжүүлсээр байна.

Эдгээр ажлын нэг хэсэг болж, ХХ зууны сор болсон бүтээлүүдийн нэг болох

Энэхүү орчуулгыг Францын монгол судлаач, докторант Тифэн Канн хийсэн бөгөөд тэрээр одоо Бямбын Ринченгийн “Үүрийн туяа” романыг мөн франц хэл рүү хөрвүүлж эхлээд байна.

Шинэхэн хэвлэгдсэн “Тунгалаг Тамир” романы дээжийг өнөөдөр “Хөрөнгө оруулалт-Хамтын ажиллагаа” сэдэвт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумын үеэр хүндэт зочдод танилцуулж, номын сангуудад гардуулан өгчээ.

Энэхүү үйл явдал нь Монголын утга зохиолыг дэлхийн уншигчдад ойртуулж, үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэх чухал алхам болох юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.