Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус зорчигчдын аюулгүй байдлыг хангах, хууль бус үйлдлийг илрүүлэх гэх мэт олон зорилгын хүрээнд камертай суурилуулсан.
Энэ сарын 20-ны орой 21.00 цагийн үед Ч:58 чиглэлийн 1-149 автобусанд явж байсан иргэн суудлын зөөлөвчийг авчээ. Нийтийн тээврийн бодлогын газраас тус хүний бичлэг бүрэн эхээрээ байгаа тул таньж мэдэх хүмүүс тухайн иргэнд хэлж, буцааж өгөхийг хүсэв.
Мөн цаашид хууль бус үйлдэл, ажил үүргээ хууль, дүрмийн дагуу хийж гүйцэтгэж байгаа жолооч нарыг харааж, доромжилсон иргэдийн бичлэгийг ил гаргаж, ёс зүйгүй үйлдлийнх нь төлөө хууль хяналтын байгууллагад хандах болно гэж мэдэгджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.