Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Төсөв дээр Ерөнхийлөгч хориг тавьж түүнийг нь УИХ хүлээж авсан тохиолдолд төсвийг шууд Засгийн газарт буцаагаад ахин өргөн бариулдаг дэг хийх нь зөв!
Тэгэхгүй бол Засгийн газрын өргөн барьж УИХ баталж өгсөн Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эргээд УИХ нэхэх хэцүү болно. Алийг нь хэзээ хийхээ Засгийн газар ахиж төлөвлөх нь зөв болно.
Засгийн газрын өргөн барьж батлуулсан байгаа одоогийн төсвийг УИХ алдагдалгүй болтол нь танаад явуулчихаар эргээд ажлын үр дүн ярих түвэгтэй болно. Бидний төлөвлөөд, төсөвлөөд оруулаад ирсэн төлөвлөгөө, төсвийг та нөхөд өөрчилсөн шүү дээ гээд УИХ-ыг Засгийн газраас ажлын хариуцлага ярихад түвэгтэй болгоно л доо гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.