СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-11-29

Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам ашиглалтад орсноор манай улс тээвэрлэлтэд зарцуулах байсан 700 тэрбум ам.доллар хэмнэнэ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Манай улс экспортоо нэмэгдүүлэх,коксжих нүүрсний зах зээлээ тэлэхэд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам хамгийн чухал түшиц болох юм. Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт гурав дахин өсөж, нүүрс тээвэрлэлтийн өртөг 2-2.5 дахин буурна. Ингэснээр бид 700 тэрбум ам.доллар алдахаас сэргийлж чадах юм. Түүнчлэн улсын төсөвт төвлөрүүлэх орлого одоо байгаагаас 60-70 хувь нэмэгдэх өндөр ач холбогдолтой юм. Тус хэлэлцээрийг амжилттай эхэлснээр БНХАУ-ын төрийн өмчит Чайна Энержитэй манай улс хамтран ажиллах боломж бүрдэх юм. Чайна Энержи компани нь нүүрс, газрын тос, эрчим хүчний нөөц боловсруулалтаар дэлхийн хэмжээнд өрсөлддөг компани. 

Монголын Засгийн газраас хэрэгжүүлэхээр нэрлэгдсэн 14 мега төслийн нэгд Гашуун сухайт-Ганцмодны боомтын хил холболтын гэрээ хэлэлцээрийн асуудал орж байна.

. Гашуун сухайт-Ганцмодны боомтын хил холболтын гэрээ хэлэлцээр нь зөвхөн хил холболт хийх төдий бус нүүрс худалдах, худалдан авах гэрээ уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван цогц асуудлыг шийдвэрлэхээр яриа хэлэлцээр үргэлжилсээр байгаа юм.

Ингэснээр бид 700 тэрбум ам.долларын алдахаас сэргийлж чадах юм. Түүнчлэн

Тус хэлэлцээрийг амжилттай эхэлснээр БНХАУ-ын төрийн өмчит Чайна Энержитэй манай улс хамтран ажиллах боломж бүрдэх юм. Мөн нүүрс, газрын тос, эрчим хүчний нөөц боловсруулалтаар дэлхийн хэмжээнд өрсөлддөг компани. Тус компани нь нийт 17 компани, 88 нүүрсний уурхайтай. юм. Бид дотооддоо улс төржилт хийж, тулга тойрсон асуудлаа хэлэлцэх зуур дэлхий биднээс эдийн засаг, инновац, шинжлэх ухаан бүхий л байдлаараа хэд дахин цойлсоор байна.

Нийт 30 км урт ачаа тээх туршилт амжилттай хийжээ. Хятадын дөрвөн том далайн порт хүрдэг сүлжээтэй бөгөөд Хунхуа боомт дахь терминал хамгийн том орчин үеийн хөмрөх технологитой юм.

Нүүрсний экспорт ирэх жил 80 сая тонн байна гэх тооцооллыг албаныхан гаргаад байгаа.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.