СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-29

Ерөнхийлөгчийн хоригийн дэгийн асуудлыг чуулганаар хэлэлцэж байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 сарын өмнө

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.

Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн хэлэлцэх дэгийн асуудлыг Ёс зүй, дэгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтарч хуралдаж ажлын хэсэг байгуулсан. Мөн дээрх хоёр байнгын хороо өчигдөр дахин хуралдаж, дэгийн төслөө УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтсон юм. Төсвийн байнгын хорооноос 2025 оны төсвийн хүрээнд Засгийн газраас санал авч, нэгтгэн байнгын хороод болон чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дээрх хамтарсан хуралдаанаас гаргасан. Дээрх тогтоолын төслийг чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
116.206.83.106

ГАДААДАД ЗУГААЛСАН ХҮМҮҮС НЬ ИРСЭН ҮҮ. 35 ГИШҮҮН-ЖУЛЧИН ЗУГААЦАЖ БАЙГАА ГЭЭ БИЗДЭЭ

Зочин
4 сарын өмнө
116.206.83.106

ГАДААДАД ЗУГААЛСАН ХҮМҮҮС НЬ ИРСЭН ҮҮ. 35 ГИШҮҮН-ЖУЛЧИН ЗУГААЦАЖ БАЙГАА ГЭЭ БИЗДЭЭ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.