Чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ.
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлтийг өчигдөр хэлэлцсэн.
Хуулийн төслийг дэмжих, эсэх асуудлаарх санал хураалтыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.12-т заасны дагуу хугалдаанаар хэлэлцлээ. Гишүүдийн олонх тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Улс төрийн намын тухай хууль 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. Хууль санаачлагчдын үзэж буйгаар, хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2024 оны зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль, 10 дугаар сард орон нутгийн сонгууль зохион байгуулагдаж, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, нэр дэвшигчдийг тодруулах, сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуульд оролцох, сонгуулийн үр дүнгээр Улсын Их Хурал, Засгийн газрыг эмхлэн байгуулах зэрэг улс төрийн олон үйл ажиллагаа дараалсан учир намын дүрэм журмыг шинэ хуульд нийцүүлэх боломж хомс байсан учраас хууль хэрэгжих хугацааг 2027 он хүртэл хойшлуулах санал гаргаад байна.
Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудал:
1.Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
2.Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/;
3.Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/;
4.Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/;
5.Баталсан хуулийн эцсийн найруулгыг сонсоно;
6.Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл;
ҮДЭЭС ХОЙШИХ НЭГДСЭН ХУРАЛДААН:
7.Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар;
8.Баталсан хуулийн эцсийн найруулгыг сонсоно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.