СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-29

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 цагийн өмнө

СХД-ийн зам, талбайн цэвэрлэгээний байгууллагууд 11 дүгээр сарын 28-ны 20:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсгийн хар цасыг түрж овоолон ачих ажлыг шөнийн ээлж гарган 24 цагаар зохион байгуулан ажиллалаа.

Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, "Улаанбаатар Шинэчлэл" ХХК, "Жавхлан хүслэн" ХХК, "Грэйт роуд" ХХК, "ОЧТ" ХХК дараах гудамжуудыг цэвэрлэлээ.

  • Баянхошууны гудамжны 251,950 м.кв
  • Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 233,600 м.кв
  • Зүүн, Баруун салааны 61,600 м.кв
  • Товчооны замын 191, 600 м.кв

Толгойтын замын 56,000 м.кв нийт 794,750 м.кв талбайн авто замын зорчих хэсгийн хар цасыг 145 зам талбайн үйлчлэгч, 38 жолооч, 21 ачигч, инженер техникийн 35 ажилтан албан хаагч зэрэг 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 автогрейдр, 4 ковш трактор, 4 бобкат, 24 хог тээврийн автомашин 386 рейсээр 1599 тонн хар цасыг тээвэрлэн ажиллалаа. Дүүргийн хэмжээнд 749.5 тонн давс, 290.5 тонн бодис, 165.2 тонн дайргын үлдэгдэлтэй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.