Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим/МҮХАҮТ/-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тиймээс тус танхимын ерөнхийлөгчийн нөхөн сонгууль өнөөдөр /2024.11.28/ болж, дараагийн ерөнхийлөгчийг томиллоо.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Л.Төр-Од, Ц.Баатарсайхан нарын хооронд өрнөсөн дахин санал хураалтаар 54 хувийн саналаар Л.Төр-Одыг Ерөнхийлөгчөөр сонгожээ.
Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр Транспарэнси интернэшнл – Монгол ТББ-ын тэргүүнээс гадна Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд Ахлах зөвлөхөөр ажилладаг нэгэн. Түүний хувьд 2011 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2013 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Тэрбээр хувийн хэвшилд дараах байдлаар ажилласан нэгэн аж.
2023 оны 7 дугаар сараас: Монгол даатгал ХК
Гүйцэтгэх захирал
Үйл ажиллагаа хариуцсан захирал
Зөвлөх
2022-2023 он: М Банк, Ашид капитал ББСБ
ТУЗ-ын Нарийн бичгийн дарга
Хууль зүй, комплайнсийн захирал
Зөвлөх
2019 оноос: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Ахлах зөвлөх
Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
2012-2022 он: Аръяамед эмнэлэг ХХК
Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
2010 – 2012 он: Монголын банкны холбоо
Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга
Бодлого хөтөлбөр хариуцсан зөвлөх
2009-2012 он: Монголын эдийн засгийн форум
Ерөнхий захирал
Санхүүжилт хариуцсан зохицуулагч
2005-2011 он: ХасБанк
Гүйцэтгэх дэд захирал
ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга
Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал
Тамгын газрын захирал
Банкны зөвлөх бөгөөд Лондон дахь төлөөлөгч
1998-2005 он: СИДАН ХЗХ
Үүсгэн байгуулагч
ТУЗ-ын гишүүнээр ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баяр хүргэе
Baatarsaihan ulun novsh tom khun tom l bgaarai