НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Зам, тээврийн яам хамтран “Цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих чиг хандлага” үндэсний семинарыг зохион байгууллаа.
Энэ үеэр цахилгаан автомашины онцлог, давуу талуудыг онцоллоо. Цахилгаан машинууд яндангийн утаа ялгаруулдаггүй. Тиймээс агаарын бохирдол буурна, агаар цэвэршинэ, иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Мөн улс эх оронд эдийн засгийн асар их боломжийг бий болгоно. Иргэдийн хэрэглээний зардлыг хэмнэнэ.
Иймд семинарт оролцогч талуудын санал, зөвлөмжид үндэслэн ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх цахилгаан тээврийн хэрэгслийн бодлого, зорилтыг боловсруулж, цаашид хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.