СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2024-11-28

🔴LIVE: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор манай улс нийт 120 сая тонн нүүрс экспортолно

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 цагийн өмнө

Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын гэрээг энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж байна. Шилжүүлэн ачих терминал 979 тэрбум төгрөгийн өртгөөр баригдах тооцоотой байна. Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэх юм. Тус төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум долларыг нэмж олох боломжтой байжээ.

Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нараас тодрууллаа.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Гашуунсухайт-Ганц модны төмөр замын хил холболтын асуудлаар хоёр улс ажлын хэсэг гарган ажиллаж байна. Хоёр орны ажлын хэсгийнхэн уулзаж хил холболтын шийдвэрийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөөд байна. Энэ нь.

Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал, Шанхайн хамтын ажиллагааны хуралд явахдаа Чайна Энержи компанийн төлөөлөлтэй уулзсан уулзалтаас тодорхой шийдлүүд гарсан.

Төмөр замын гэрээ хэлэлцээр бэлэн болсон. Нүүрс худалдах, худалдан авах гэрээний хэлэлцээр явагдаж байна. Эрдэнэс тавантолгой компанийн баруун зүүн цанхын орд одоогийн хүчин чадлаараа одоо гаргаж байгаагаасаа илүүг гаргах боломжгүй байгаа. Иймд олон улсын нээлттэй тендер зарлаж хажууханд нь байрлах Онч хараат бортолгой гэх ордыг ашиглалтад оруулж байж илүү их экспорт хийх боломжтой болно. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдэж байж бид гацаанаасаа гарна.

гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.2 орчим тэрбум долларын алдагдал, зардал хүлээсэн гэдэг юм билээ. 

Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн төмөр замын холболтыг нэгдүгээрт эрэмбэлэгдсэн. Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын гэрээг энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж байна.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Цаад талаасаа нарийн царигийн төмөр зам хилээс 300 метрийн зайд байна. Наад талаасаа буюу манай тал хилээс 10 км зайтай байгаа. Яг энэ зайн холболтыг нэг компаниар хийлгэе гэдэг зарчим дээр тохирсон байгаа. Их том бүтээн байгуулалтын ажил явагдах учир яг өнөөдрийн байдлаар энэ хэмжээний байгууламж барих туршлага манайд байхгүй. Манай тал руу нарийн царигаар орж ирсэн галт тэрэг, ачаа тээврийг бид бас ачиж зөөх үүрэгтэйгээр байгууламжтай байна. Хоёр царигаар зэрэг ачигдаад гарна гэсэн үг.

Бид нар тооцоо хийж үзэхэд энэ хэмжээний зардал гарахаар байгаа. Хятадын талаас мөн гарах зардал тооцоог бидэнд үзүүлсэн байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.