СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-28

"Монголын авиа зүй нийгэмлэг" ТББ судалгаа шинжилгээний ажлынхаа тайлангийн хурлыг зохион байгууллаа

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 цагийн өмнө

Өнөөдөр “Монголын авиа зүй нийгэмлэг” ТББ 2024 оны судалгаа шинжилгээний ажлынхаа тайлангийн хурлыг зохион байгууллаа. Тус нийгэмлэгт Шинжлэх Ухааны Академи, МУИС, МУБИС болон гадаад хэлний сургалт судалгааны байгууллагын мэргэжлийн авиа, авиалбар зүйчид хамрагддаг.

Тус нийгэмлэг байгуулагдсанаасаа хойш нийгэмд тулгараад буй харь үгийг кирилл, монгол үсгээр буулгах ажилд гол анхаарлаа хандуулж, холбогдох суурь судалгааны ажлуудыг олон улс болоод дотооддоо хийж гүйцэтгэсээр байна. Тухайлбал, Ази хэлнээс хятад хэл, солонгос хэл, япон хэл, Европ хэлнээс англи, франц, герман хэлний кирилл монгол үсгийн галигт анхаарч, тус нийгэмлэгийн авиа зүйчид тухайн хэлний мэргэжлийнхэнтэй хамтарчээ.

Үүний дүнд “Харь үгийг тэмдэглэх ёс”, “Англи хэлний авиалбарын хувьсал”, “Солонгос хэлийг кирилл монгол үсгээр тэмдэглэхэд зориулж авиалбарын зүйн зарим тогтолцоог санал болгох нь”, “Хятад хэлний латин галигийг кирилл монгол үсгээр тэмдэглэх тухай” “Монгол хэлний авиа зүй” зэрэг суурь судалгааны ажлуудыг хийж бэлэн болгоод байна. Галигийн тогтолцоог ирэх 2025 онд нэвтрүүлэх зорилготой ба гадаад, дотоодын хэд хэдэн зөвлөгөөн хийх ажээ.

“Монголын авиа зүй нийгэмлэг” нь нарийн мэргэжлээр нэгдсэн анхны байгууллага бөгөөд бусад салбар дундын судлаачидтайгаа нэгдэж томоохон зорилго тавьсан нь сайшаалтай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ИРГЭН
2 цагийн өмнө
116.206.83.106

хятад хэлний монгол дуудлагыг сайжруулах хэрэгтэй. хэл зүйн шинжлэх ухааны талаас сайн судлах шаардлагатай. " зи"дуудлагыг "жи" гээд "си"дуудлагыг" ши" гээд нөгөө улсын хэлний дуудлагыг дураараа өөрчилж болдог юм уу. зарим гадаад орны элчин сайдын яамнаас манай төлөөлөбгчдийн нэрийг ингэж зөвөөр дуудна уу гээд зөвлөмж өгдөг шүүдээ. Булочка гэдгийг пулчик, молоко гэдгийг молок гэдэг шиг л юм болоод байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.