СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-28

Д.Цогтбаатар: "Цүнх"-ний намуудаа хэвийн ажиллуулахын тулд хуулийн төслийг хойшлуулах шаардлагагүй

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 цагийн өмнө

Улс төрийн намын тухай хуулийн Шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Улс төрийн нам гэдэг цэцэрлэг биш. Цүнхний намуудаа хэвийн ажиллуулахын тулд хүлээх шаардлага байхгүй. Намд байх хийх ёстой ажлуудаа хугацаандаа хийгээгүй, хуулийн шаардлага хангаагүй, хариуцлагагүй 5-7 намын ирүүлсэн хүсэлтээр хуулийн төслийн хэрэгжилтийг хойшлуулах шаардлагагүй гэж үзэж байна. 

Монгол Улс 37 намтай. Хариуцлагагүй хэдэн намыг цаг хугацаа хүлээж чадахгүй. Ардчилсан нам хариуцлагатай нам. Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөөд, дүрмээ биелүүлж илүү сайхан маргаашийн төлөө ажилламаар байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.