Арваннэгдүгээр сарын 27-ны шөнийн 22:00-07:00 цагийн байдлаар БГД-ийн нийтийн эзэмшлийн 66 км буюу 834000 ам.метр төв магистрал авто зам болон туслах замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж 26 тонн давс, 3.5 тонн бодис цацлаа.
Зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 8 байгууллагын 8 инженер техникийн ажилтан, 97 зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч явган замын зорчих хэсгийн цас цэвэрлэх зориулалттай 9 бичил гар төхөөрөмж, 27 машин, механизмаар авто замын нуухны цэвэрлэгээ болон явган замын цэвэрлэгээг хийж байна.
Цэвэрлэгээнээс гарсан 207.3 тонн хар цасыг 49 рейсээр төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн ажиллалаа. 619 тонн давс, 461.5 тонн бодисын үлдэгдэлтэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.