СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дууслаа

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 цагийн өмнө

Яармаг орчимд буюу Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж дууслаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн дээрх хороодын оршин суугчдаас зэвтэй ус гардаг талаарх санал гомдол нэлээдгүй ирдэг байсан. Үүний дагуу Яармаг бүсийн цэвэр усны шугамыг шинэчлэх ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэж байна.

Энэ онд Хан-Уул дүүргийн 23,24 дүгээр хороодын нутаг дэвсгэрийг дамнасан 4,8 км цэвэр усны шугамын ажлыг бүрэн шинэчилж, 11 дүгээр сарын 25-ны өдрөөс шинэ шугамаар цэвэр усыг хэрэглэгчдэд хүргэлээ. Яармагт шинээр сольсон уг 4.8 км үндсэн шугамын эх үүсвэрээс тухайн орчмын 500 гаруй барилга, байгууламж цэвэр усаа авдаг. Зөвхөн цэвэр усны төв шугамыг шинэчлээд зогсохгүй Яармаг орчмын орон сууцны хорооллууд, барилгуудын ашиглалтыг хариуцагчид, орон сууцны конторууд дотор шугам сүлжээндээ засвар үйлчилгээ, угаалга зэргийг тогтмол хийх шаардлагатай юм. Ингэснээр зэвтэй усны асуудал бүрэн шийдэгдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.