СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-27

🔴LIVE: Д.Цогтбаатар: Төсвийг УИХ хэлэлцэх бус Засгийн газар нь дахин боловсруулж оруулж ирэх ёстой

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээж авсан бөгөөд цаашид хэрхэх талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Ёс зүй, дэгийн байнгын хороотой хамтарч хуралдлаа. Хурлаас ажлын хэсэг гаргах шийдвэр гаргажээ. Энэ асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас тодрууллаа. 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар: 

-Ерөнхийлөгч өмнө нь төсөвтэй холбоотойгоор олон удаа хэсэгчлэн хориг тавьж байсан. Харин төсвийн хуульд бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээж авч байгаа анхны тохиолдол болж байна. Хуулийг бүхэлд нь хориг тавьсныг УИХ хэзээ ч өмнө нь хүлээж авч байгаагүй. Хоригийг бүхэлд нь хүлээж авсан учраас процессын хувьд асуудал гарч байна. Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Ёс зүй, дэгийн байнгын хороотой хамтарч хуралдаад энэ асуудлаар Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсэгт манай байнгын хорооны зүгээс хуульчдаа оруулаад ямар дэгээр явах вэ гэдгээ ярилцаад явна.

Гишүүдийн хувьд хэд хэдэн өөр байр суурь илэрхийлж байгаа.  Би өмнө нь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр байр сууриа илэрхийлж байсан. Миний хувьд хэлж буй байр суурь бол төсвийн хууль нь тусгай хууль. Ердийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын Дэгийн тухай хуулийн хүрээнд хэлэлцээд явдаг. Гэтэл төсвийн хууль нь тусгай хууль. Төсвийг зөвхөн Засгийн газар оруулж ирдэг. Төсөв гэдэг чинь тооцоо судалгаатай хийгдсэн зүйл. Улстөрчид санал хурааж шийдэж болохгүй.

УИХ-ын баталсан хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан учраас УИХ-аар хэлэлцэх ёстой гэж тайлбарлаж байна. Гэхдээ төсвийг тооцож оруулж ирдэг хүмүүс нь мэргэжилтнүүд. Тиймээс Засгийн газар дахин тооцоо судалгаа хийж оруулж ирэх ёстой байх. Энэ бол миний л байр суурь шүү. Үндсэн хууль, Монгол Улсын Их хурлын тухай хууль, Дэгийн тухай хуулиа харж байж, тайлбарлана шүү дээ. Ажлын хэсэг хоригтой холбоотой шийдвэрээ гаргаад явах байх гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.