Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхээ шийднэ.
Үүнтэй холбогдуулан Улс төрийн намуудын дарга, төлөөлөл Улс төрийн намын тухай хуулийн талаар мэдээлэл хийв.
Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан:
-Олон нам засаг барьснаар ардчилсан нийгмийн тогтолцоо руу явах байх. Төрийн эрх бариад бусдыг дорд үзэх, ийм өнгө аястай хууль дүрэм батлах, олон нийтийн байгууллагуудыг төрийн байгууллага шиг удирдаж зааварчлах гэнэ. Намуудын сонгуулийн хуулийг эргэж харах хэрэгтэй. Сонгуулиар дандаа луйвар хийж, мөнгө тараана. Төсөв хориг тавиулсан байхад хажуугаар нь намын хууль оруулж ирж далимдуулж шийдэх гэсэн арга мэхтэй. Тиймээс улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх асуудлыг хойшлуулахыг шаардаж байна.
Бидний нам эвслийг шүүхээр оруулж нам биш болгох гэж байна. Биднийг хэн ч биш болгох явуургүй аргаа болиод төсвөө хэлэлцсэн нь дээр байх. Ардчилсан нам өөрсдөө ардчилал ярьчхаад дандаа ардчиллаа хутгалж байдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.