СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2024-11-26

“Болор цом 42” наадмын эзнээр яруу найрагч А.Лхагва тодорлоо

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 цагийн өмнө

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам өнөөдөр Улсын филармонид зохион байгуулагдлаа. Тус наадам энэ жил 42 дахь жилдээ зохион байгуулагдав. 

Эхний шалгаруулалтад 198 уран бүтээлч шүлгээ ирүүлснээс 28 яруу найрагчид хоёрдугаар шатанд шалгарч, шүлгээ дуудлаа. Тус 42 дахь “Болор цом” наадмын эзнээр Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч А.Лхагва тодорлоо. 

Дэд байрт Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Л.Торой шалгарсан бол гуравт яруу найрагч На.Батболд, дөрөвт яруу найрагч Ч.Ууганбаяр, тавт яруу найрагч Д.Нямдорж нар шалгарлаа. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.