Өнөөдөр Анхдугаар Үндсэн хуулиа баталж дэлхий дахинд тусгаар тогтгонолоо сэргээн мандуулсан 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан иргэдийн зүгээс төв талбай дээр жагсаж утааны асуудал болон хамтарсан Засгийн газар огцрохыг шаардаж жагслаа.
Мөн хүүхдийн эмнэлгийн асуудлын талаар төр засагтаа дуу хоолойгоо хүргэхээр төв талбай дээр тайван жагсаал хийсэн юм.
Иргэн:
-Цахилгаан станцтай болтлоо түүхий нүүрсийг чинь түлье гэж ард иргэдээ уриалах зорилготой иргэн хүнийхээ хувьд ирсэн.
Энд болохгүй байгаа зүйл нэг л байна. Тэр нь утаа. Хоёрдугаарт хүмүүс дандаа яахаараа өвөл жагсдаг юм гэж байна. Өвөл жагсахгүй өөр яах юм бэ. Төсвийг чинь өвөл батлаад байна. Мөн сонгуулийг зун явуулаад, алдагдалтай төсөв батлаад түүнийг нь иргэд эсэргүүцэж жагсаж байна. Өвлийн хүйтэнд төдийлөн олон хүн ирэхгүй байна. Хүйтэн цаг агаарын байдлыг УИХ-ын гишүүд ашиглаад байна.
Энийг болиулж таслан зогсоох ганц шийдэл нь сонгуулиа өвөл авдаг больё. Солонгосчууд 200, 300 мянгаараа жагсдаг гээд дэлхий нийтээрээ гайхаад байдаг. Тэр улс чинь дулаан цаг агаартай орон шүү дээ. Монголчууд бас өвөл жагсаж байж Солонгостой адилхан дулаан жагсах нөхцөлөө бүрдүүлэх хэрэгтэй.
Би Их нарангийн эцэст амьдардаг үнэхээр утаатай. Манай эхнэр Баянхошуунд ажилдаг өглөө болгон хүргэж өгдөг үнэндээ хоолой хорсоод явдаг. Машин дотор байгаа хэр нь гадуур алхаж байгаа хүмүүсийг хараад үнэндээ нүд хальтардаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.