Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Тээврийн сайд Р.В.Старовойтын урилгаар Москва хотноо айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг ОХУ-ын тээврийн сайд Тээврийн яамандаа хүлээн авч уулзлаа. Уулзалтаар сайд нар хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, тэр тусмаа төмөр замын томоохон шинэ төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Мөн Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хөгжил шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж, мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд байгуулахаар төлөвлөж буй шинэ төмөр замын төслийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
Талууд эдгээр төслүүдийг Монгол-Орос-Хятад гурван талаар ойрын үед хэлэлцэх шаардлагатайг цохон тэмдэглэлээ. Мөн Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг ойрын хугацаанд сэргээх талаар ярилцаж тохиролцов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.