СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-11-25

ГССҮТ-өөс БНСУ-ын “GOOD GANG-AN” эмнэлэгтэй хамтарч алсын зайн оношилгоо, эмчилгээг нэвтрүүлнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНСУ-ын Бусан хотын “Good Gang-an” эмнэлгийн удирдлагуудтай хамтарсан уулзалт хийлээ.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээ болон шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологийг танилцуулж, гэмтэл согогийн чиглэлээр хамтарч хийх томоохон ажлуудын талаар санал солилцсон байна.

Тухайлбал, цаашид “Good Gang-an” эмнэлэгтэй хамтран телемедицин буюу цахим зөвлөн туслах үйлчилгээгээр дамжуулан алсын зайн оношилгоо эмчилгээ хийх, нарийн мэргэжлийн үзлэг, мэс засал, сургалт зохион байгуулахаас гадна эмч мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад тогтмол хамруулж ажиллахаар боллоо.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн тавдугаар сард хийсэн уулзалтаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Г.Отгонтөгс богино хугацааны сургалтад хамрагдаж, мэдрэлийн мэс засал эмчилгээний чиглэлээр мэдлэг туршлагаа ахиулсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.