СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-25

Мал тууж яваад сураагүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 сарын өмнө

Говь-Алтай аймгийн Халиун сум Гүү бариач багийн “Шантын гол” гэдэг газарт тус сумын харьяат малчин Л нь энэ сарын 23-ны өдрийн 08:00 цагийн орчим гэрээсээ аймгийн төвийн чиглэлд мориор 100 тооны бог мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 05:00 цагт хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчид очиж, Хантайширын нуруу, Зайврын ам, гэдэг газруудаар нийт 70 км газар эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд байсныг ар гэрийн төлөөлөл олж, эрлийн ажиллагааг зогсоожээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.