Энэ сарын 24-ний өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний таван байгууллага ажиллаж байна.
Тухайлбал, "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ 76 зам талбайн үйлчлэгч, нэг техниктэй ажиллаж одоогийн байдлаар давс бодис зарцуулаагүй 432 тонн давс, 135 тонн тусгай бодисын үлдэгдэлтэй байна. "Сүхбаатар дэвшил менежмент" ААТҮГ-т 12 зам талбайн үйлчлэгч ажиллаж, 80 тонн давс, 20 тонн тусгай бодисын үлдэгдэлтэй.
“Сүхбаатар тохижилт” ХХК-д 8 зам талбайн үйлчлэгч ажиллаж, 10 тонн давс, 20 тонн тусгай бодисын үлдэгдэлтэй. “Найши трейд” ХХК-д 10 зам талбайн үйлчлэгч, 4 техниктэй 8 тонн давс цацаж ажилласан бол 82 тонн давс, 197 тонн бодисын үлдэгдэлтэй байна. “Шинэ цагийн зам” ХХК-д 14 зам талбайн үйлчлэгч ажиллаж, 53 тонн давс, 15 тонн бодисын үлдэгдэлтэй нийт 120 ажилтан, албан хаагч, 4 техниктэй ажиллаж, 8 тонн давс цацаад байна. Дүүргийн хэмжээнд 657 тонн давс, 368 тонн бодисын нөөцтэй байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.