СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-24

Зулын 25- ны их дүйчэн өдөр маргааш тохионо

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 цагийн өмнө

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25- ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн онцгой эрдмийг олж нийтийн үзэгдэл нирваан дүр үзүүлсэн юм.

МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж:

Энэ зохиолоороо онцгой өдөр болон адислагдаж түүнээс хойш олон мэргэдүүд буян хийхэд онцгой арвижсан өдөр учир хүн бие, хэл, сэтгэлээ сайн сайхан зам мөрт хөтлөвөөс бусад өдрөөс илүү онцгой үр дүн болгон хувиргасан байдаг. !

Бусад хүн бүгд амар амгалан аз жаргалын дээдийг эдлээсэй зовлон муу сэтгэл түүний үр дагавраас хагацаасай гэж бодож тэр бүгдэд жаахан ч гэсэн тус болж хувь нэмрээ оруулах юмсан гэж Богд Зонхова тэргүүтэн бусдын төлөө агуу үйлс зохиосон тэдгээрийн адил энэ өдрийг өнгөрүүлье гэж хичээх юм бол бусад өдрөөс илүү ялгамжаатай болно.

Та энэ өдөр мэгзэм сайн тоолж Богд Зонховын үйлс зохионгуйд даган баясч, муу сэтгэлийг ялан дийлсэн адил би ч гэсэн зовлон асуудал бүхний уг суурь болсон муу сэтгэлийг ялан дийлье гэж өөртөө амлалт өгч зоригжуулбаас үр дүн нь илүү хурдан юм хэмээжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.