СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴С.Наранцогт: “Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дэд бүтцийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй төлөөлөгчид өнгөрөгч бямба гарагт /2024.11.23/ Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн үйл ажиллагаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, шинэ техник технологийн мэдээллийг танилцуулав.

Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах үйл ажиллагаанд хиймэл оюун ухаанд суурилсан TenderEval 1.0 системийг нэвтрүүлж эхэлжээ. Уг ажлын хүрээнд “Чимэгэ Системс”-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2026 оноос “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд худалдан авалтыг цахимжуулж, тендер шалгаруулалтыг ухаалаг системээр хийх төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр хардлага сэрдлэг дагуулж ирсэн худалдан авалт, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг шударга ил тод болж, Монголын төр хардалт сэрдэлтээс бүрэн ангижрах суурийн эхлэл болж байгаа гэдгийг онцолж байв.

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй албаныхан Эрдэнэт үйлдвэрийн ил уурхай, засвар механикийн завод, дата төв зэрэг цехүүдээр орж, дараах мэдээллийг өгөв.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт:

 -Уул уурхайн төрийн өмчийн компаниуд өөрсдийн төлөвлөгөөгөөр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ нь УИХ, Засгийн газраас тавьж байгаа том зорилтуудыг хэрэгжихэд хангалтгүй байна гэж үзсэн. Улмаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн зохион байгуулалтыг хийж, цогц реформ хэрэгжүүлж, гарсан үр дүнгээ Засгийн газарт танилцуулсан. Цаашид түмэндээ харагддаг төрийн өмч буюу ил тод засаглалтай дараагийн реформыг хэрэгжүүлнэ.

Мөн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, томилгоо, худалдан авах ажиллагааг хүний оролцооноос ангид, хардлага сэрдлэггүй үр ашигтай ил тод болгохыг үүрэг болгосон. Хиймэл оюун ухаанд суурилсан цахим системийг “Эрдэнэт үйлдвэр” дээр хэрэгжүүлж эхэлсэн бол цаашид 2027 он гэхэд нэгдлийн хэмжээнд бүх компаниуд дээр хэрэгжүүлж эхэлнэ.

Баялагтаа эзэн болж, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх концевцийг стратегийн зургаан орд газарт тулгуурлаж хийх төсөл хөтөлбөрүүдээ хурдасгах үүрэг чиглэл Засгийн газраас өгсөн.

“Эрдэнэт Үйлдвэрлэл, технологийн парк"-ийн дэд бүтцийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд дэд бүтцийн зардал өндөртэй, хувийн хэвшил хийхэд хүндрэлтэй хэсгийг төрийн өмчит компани хийж гүйцэтгэж байна. Үүний дараагаар катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг барих бөгөөд санхүүжилтийг хөрөнгө оруулагчид дээр суурилж хийнэ. Катодын зэсээр эцсийн бүтээгдэхүүн хийх, катодын зэсээ экспортолсоноор зах зээл олшрох, тээвэр логистикийн асуудлууд шийдэгдэж, үнэ цэнийн хувьд давуу байдлууд үүснэ хэмээв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.