СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-22

Н.Номтойбаяр: Ард иргэд төрд итгэж, хүлээхээ больсон

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 цагийн өмнө

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Ирэх оны төсвийг дагалдуулаад нийгэм, эдийн засаг санхүү мөнгөний бодлогод үүсэж болох маш том эрсдэлүүд байсан. Инфляц хоёр оронтой тоонд хүрэх нь маш тодорхой байсан. Энийг эсэргүүцсэн цөөн гишүүдийн нэг. Харамсалтайн Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд нэг хувь ч хүрэхгүй өөрчлөлт ороод явсан. Засгийн газар сайн ч муу ч төсөв барьж болно. Гагцхүү УИХ хэлэлцэж, эрсдэлгүй эдийн засгаа тэлэх үр өгөөжтэй байлгах нь бидний ажил. . Хүлээж авах болно гэдгээ удаа дараа хэлсэн.

Цаашдаа ийм байдал үүсэхгүй байх тал дээр анхаармаар байна. Төсвийн урсгал зардал маш өндөр. Хөрөнгө оруулах, эдийн засгаа тэлэх боломж ер байхгүй.

Төрийн албанд 300 мянган хүн байна. Нийт жилийн урсгал зардлын дийлэнх хувийг аваад явчихна. Тэгэхээр эдийн засгийн реформын асуудлыг бид зайлшгүй хөндөх ёстой болж байгаа. Ард иргэд энэ парламент төрд итгэж хүлээж байгаа юм юу ч байхгүй. Учиргүй "мундаг төсөв оруулаад ирлээ. Бид алсын хараатай, хөгжлийг хурдасгах зоригтнууд" гээд сүр сүр юм яриад л байсан. Цээжээрээ төсвөө хамгаалаад УИХ-аар батлуулаад л явсан.

Давхар дээлтэй 28 сайд байгаа. Хоёр, гурван халаасны нэг гишүүдтэй. Кноп дараад л хүч түрээд явчихна. Цаашдаа төсөв хэлэлцэх дэг, мэргэжлийн байгууллагуудын байр суурийг авч хэлэлцье гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.