СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-22

''Соло Молл'' худалдааны төвийн удирдлагууд хэрэглэгч, түрээслэгчдийнхээ эрх ашгийг зөрчжээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

Баянгол дүүргийн XIII хороонд байрлах “Соло молл” худалдааны төв нь “Ди Эйч Ти” ХХК-ийн өмчлөл бөгөөд уг объект нь урд болон баруун талдаа хоёр хаалгатай үйл ажиллагаа явуулдаг байна.

Тэгвэл тус дэлгүүрийн баруун талын хаалгыг нь хааж, өөрчлөн зохион байгуулсантай холбоотойгоор тухайн худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа талаар мэдээлэл ирүүллээ.

Тодруулбал, “Ди Эйч Ти” компанийн зүгээс “Соло молл” худалдааны төвийн иргэд зорчдог баруун талын хаалганы коридор буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар ашигладаг талбайн хэсгийг үйлчилгээний талбай болгон тохижуулсан байна. Иймд тус худалдааны төвийн баруун талын хаалгыг хааж, иргэд зорчих боломжгүй болжээ.

Ингэснээр галын аюулгүй байдал, гамшгийн үеэр гарах аваарын гарц, орцыг хаасан байна.

“Соло молл” худалдааны төвийн түрээслэгчдийн зүгээс дээрх  “Ди Эйч Ти” компанийг хэрэглэгч үйлчлүүлэгчдийн аюулгүй байдалд заналхийлж, онцгой үед ашиглах орц гарцны батлагдсан зургийг хувийн ашиг сонирхолоор дур мэдэн өөрчлөн, тус дэлгүүрээр үйлчлүүлж байгаа иргэд, дотор үйл ажиллагаа явуулж буй түрээслэгч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл хийж байна хэмээн мэдэгдэж буй юм. Мөн бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргаж, түрээслэгчдийн  эрх ашигийг хөндөж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.