СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-22

Ч.Лодойсамбуу: Үнийн өсөлт, ажилгүйдэл, авлига хээл хахууль төсөв сангийн үүдэнд сууж байгаа Сангийн сайдтай шууд холбоотой

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээх ёстой хүн Сангийн сайд Б.Жавхлан өөрөө шүү.
Эдийн засгийн өнөөгийн байдлыг судалж дүгнэж, ирээдүйг нь төсөөлж, төсөв бодлогоо боловсруулж орж ирэх ёстой. Сангийн сайд хэдэн жил хэдэн засаг дамнаж сайдын суудалд сууж байна. Үнийн өсөлт, ажилгүйдэл, авлига хээл хахууль төсөв сангийн үүдэнд сууж байгаа Сангийн сайдтай шууд холбоотой.

Төсөв анх өргөн барихаас авхуулж төсвийн тогтвортой байдлын зөвлөл, аудитор, эдийн засагчид нь хэлж байсан. Хэнийг ч, юуг ч сонсдоггүй. Эцсийн дүнд нь хориг тавиулаад Засгийн газар, УИХ нь эвгүй байдалд ороод суугаад байдаг. Анх төсөв бариад ороод ирэхэд нь бид хэлж л байсан. Одоо хориг тавиулчхаад “харин тиймээ” гээд сууж байдаг. Ерөнхий сайд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сайд нарт хариуцлага тооцдог эрхтэй болсон. Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй.

Төсвийн тэлэлт, урсгал зардал тэр чигтээ хувийн хэвшлийн санхүүжилт гээд байгаа. Хувийн хэвшлийг дэмжиж байгаа гэсэн ч нийтдээ 220 мянган ААН-үүд байна. Үүний 80 мянган НӨАТ төлөгч. Төрийн зарлаж байгаа тендерийг даргыг дагасан 5,6 компани хийж байгаа. Энэ танхимд сууж байгаа дарга нарын л мөнгө гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

...МУ-ыг Удирдаад явах боловсон хүчин АЛГА!!! Сангийн Сайд н.Жавхлан бол АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ зохион байгуу- лагч ЗУУЧЛАГЧ!!! Энэ Төр,Засаг үнэнхээр явахаа блаа!!! Д.Батаа Өндөр настан

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Ажилгүйдэл, авилгал, хариуцлагагүй байдал, хүүхдүүдийн сурлагын доройтол энэ бүгд зөвхөн золбин ардчиллын гайгаар бий болсон. Муу сурдаг,хичээлээ хийдэггүй малнуудыг улирааж арга хэмжээ авдаг байх ёстой. Болохгүй бол арьсыг нь хуулж байгаад ажил хийлгэх стой. Бүр болохгүй бол хээр аваачаад буудаад булдаг байх ёстой.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.