Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-1992 оны Үндсэн хуулиас хойш Улсын төсөвт есөн удаа Ерөнхийлөгч хориг тавьж, зургаад нь бүхэлд нь хориг тавьж байсан. 2005 онд төсвийн хоригийг хүлээж авсан нэг л тохиолдол байдаг. УИХ-ын гишүүдийн тойрог дээрээ тавьсан мөнгөтэй холбоотойгоор. Цаашдаа хориг хэлэлцэх дэгийг тогтохгүй бол ердийн хуулийн адил хэлэлцвэл учир дутагдалтай.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад холбогдох өөрчлөлтийг хийхдээ тойргийн эрх ашгууд битгий гарч ирээсэй. 76 сангийн сайд битгий амилаасай гэж бодож байна. Шинээр хөрөнгө оруулалт тавихгүй байх зарчмаа барих хэрэгтэй.
Хууль сахиулах байгууллага болон шүүх эрх мэдлийн байгууллага, эрүүл мэнд, боловсролын салбараас төсөв хасна гэдэг зүйл ярьж болохгүй. Жигд хасна гэдэг зүйл ярьж байна лээ. Энд хасаад байх юм байхгүй. Харин хөрөнгө оруулалтын зардал, шаардлагатай урсгал зардлаас хасаж болно.
Өөрсдөө хориг тавих үндэслэлийг УИХ бүрдүүлсэн. Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг ажиллаагүй. 25 хүн 70 хоног ажилласан. Ажлын хэсэг, байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариуцлага хүлээх ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төсөв бэлтгэн их хуралд оруулж ирсэн байнгын хорооны дарга, сангийн сайд нар хариуцлага хийх ёстой