СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-11-22

Ш.Энхтөр: Халуун бууруулах, өвдөлт намдаах зорилгоор аспирин пирамидоны бэлдмэлүүдийг огт хэрэглэж болохгүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Э.Одмаа:

-ХӨСҮТ-д өнгөрсөн долоо хоногт томуугийн яаралтай хүлээн авах тусламжийн тасагт нийт 254 хүн эмчилгээ авчээ. Үүнээс 0-2 насны хүүхэд нийт эмчилгээ авсан хүмүүсийн 50 хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д нийт 442 эмчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаагийн 196 нь томуу, томуу төст өвчний улмаас эмчлүүлж байна.

Бид өдөрт 80-90 хүүхдэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ үзүүлж, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд эмнэлэгт шилжүүлж байгаа гэлээ.

АУ-ын доктор, клиникийн профессор, хүүхдийн эрчимт эмчилгээний зөвлөх эмч Ш.Энхтөр:

-Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхэд иргэдийн оролцоо чухал. Томуугийн А хүрээний вирус алаг цоог барилаар тодорхойлогдож эхэлж байна. Томуу, томуу төст өвчин агаар дуслын замаар халдварладаг учраас гарын ариун цэвэр сайтар сахих, хүн хоорондын зай барих, маск зүүх шаардлагатай.

Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд зургаан бүлэг 20 гаруй төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй. Тухайлбал, хамрын үрэвсэл, дунд чихний үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл, амьсгал дамжуулах замын дээд хэсэг гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгалгаа, бусад эрхтэн тогтолцооны хоёрдогч хүндрэлүүд үүсгэдэг. Хүндрэл гарсан нөхцөлд эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал хүрэлцэхгүйд хүрдэг. Тийм учраас дэлхий нийт иргэдийн идэвхтэй оролцоо, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хамгийн чухал гэж үздэг.

Эмчилгээний ерөнхий дэглэм дотроо асаргаа сувилгаа чухал. Нэн тэргүүнд халуун буруулж, өвдөлтийг намдаах ёстой. Томуу томуу төст өвчний үед хүүхэд гэлтгүй хүн бүр ойр ойрхон өндөр халуурдаг. .

Ханиад томууны эсрэг олон найрлагатай эм хэрэглэдэг. Олон найрлагат эмэнд парацетомол мэтийн халуун бууруулах эм агуулагддаг учраас тав хүртэлх насны хүүхдэд тун нь хэтэрвэл аюултай байдал үүсгэдэг. Томуу эхэлсэн энэ үед халуун бууруулах өвдөлт намдаах эмчилгээ дээр аспирин пирамидоны бэлдмэлүүдийг огт хэрэглэж болохгүй гэдийг анхааруулъя.

Мөн халуун бууруулж өвдөлт намдаахад аспириныг дэлхий нийт хэрэглэхээ болиод 20 гаруй жил болж байна. Гэтэл. Тиймээс аспирин пирамидоны бэлдмэлүүдийг огт хэрэглэж болохгүй. Насанд хүрэгсэдтэй харьцуулахад хүүхэд цэр салстаа гаргаж чаддаггүй, хүч чадал муутай учраас цэр ховхлох шингэлэх эмийг оройн цагаар өгөхгүй. Унтуулах цагийг угтуулан өгч болохгүй. Зургаан сар хүртэлх хүүхдэд цэр ховхлох шингэлэх эм бэлдмэл хэрэглэх нь эсрэг заалттай байдаг. Энэ бүгд дээр анхаарах хэрэгтэй.

Суулгалт өвчин, гэдэсний халдварт өвчний үед шингэн дутагдал тохиолддоггүй. Томуу, томуу төст өвчний үед шингэн дутагдалд ордог. Халуурах, ойр, ойрхон халуурах, өндөр халуурах. Амьсгалын тоо нь улам олширно. Хөлөрнө. Ийм шинж тэмдэг үзүүлснээр шингэнээ алддаг. Бөөлжих, суулгах шинж тэмдэг үзүүлдэг. Хүндрэлийн үед хүүхэд хоол ундандаа дургүй болдог учраас шингэний дуталд ордог. Хүндээр өвдсөн үед хүүхэд хөхөө хөхөж чадахгүй болох зэрэг тохиолдол бий. Мөн вирусээр ялгарч байгаа хороос болж хүн хорддог. Үүнээс болж шингэн дутагдалд ордог. Шингэн дутагдлын үед бага багаар, ойр ойрхон шингэн өгөөрэй. 5-10 минут тутам 5-10 мл-ээр шингэнээр өгөх хэрэгтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.