Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоргийг өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг тус тус хуралдаж, хүлээж авахаар санал нэгдээд байна.
Төсвийн байнгын хороогоор энэ асуудлыг 12:00 цагаас хэлэлцэж эхэлсэн бол 13:00 цагаас Хууль зүйн байнгын хороо хуралдаж, санал дүгнэлтээ гаргана.
Түүний дараа өнөөдөр 15:00 цагаас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоргийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсан нөхцөлд төсвийг чуулганаар дахин хэлэлцэнэ гэсэн үг юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.