СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Судалгааны МЭК байгууллагын зөрчлийн хэргийг дахин хэлэлцүүлнэ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 цагийн өмнө

Судалгааны МЭК байгууллагад холбогдох зөрчлийн хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болжээ.

Тус судалгааны байгууллагынхан 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжтой улс төрчдийг иргэд дэмжих, эсэхийг тодорхойлох зорилгоор өнгөрсөн хавар судалгаа авч эхэлсэн аж. Үүнийг нь ШӨХТГ-ынхан хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн 2024 оны гуравдугаар сарын 18-нд зөрчлийн хэрэг нээсэн юм. Зөрчлийн тухай хуулийн 17.1-16.7-д заасан “Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, нийтэлсэн, нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 20 000, хуулийн этгээдийг 200 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтын дагуу ШӨХТГ-ын улсын байцаагч торгох шийтгэвэр ногдуулсан байна.

Үүнийг нь МЭК судалгааны байгууллагын хууль ёсны төлөөлөгч, захирал Л.Золбаатар эсэргүүцэж, давж заалдсаны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн есдүгээр сард хянаад “Шүүхийн харьяалан шийдвэрлэх ажиллагаа биш” гэж үзсэн аж. Үүнийг нь уг зөрчлийн хэрэгт хяналт тавьсан прокурор Н.Эрдэмбилэг эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг уржигдар хэлэлцээд анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.